XIII зуунаас өмнө Монголчууд талаар нэг тарсан шагай адил
байлаа. Хятад хоёр хуваагдаж, өмнөд тал нь Сүн улс, хойд талд нь Алтан улс
оршиж, манай улстай хиллэж байв. Хамаг Монголын зонхилогч Есүхэй баатар 1170
онд нас бармагц аймаг, овгийн бүх сурвалжит ноёд ханлигийн нэгдсэн захиргаанаас
салж, хан ширээний төлөө өөр хоорондоо 20 шахам жил өрсөлджээ. 1189 онд Хар
Зүрхний Хөх нуур (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум) гэдэг газарт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг
Монголын нөлөө бүхий ноёдын хуралдай болж, Тэмүжинг Хамаг Монголын хан, Чингис
хан цолыг анх өргөв.
Хар Зүрхний Хөх
нуур (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум)
Тэмүжин 1202 онд Ван ханы хамтаар Мэргид, Татар, 1203 онд
Хэрэйдийг ,1204 онд Найманг эзлэв. Тэрээр 1185-1206 оны хооронд их, бага 32
удаагийн дайн тулааанаар нийт 81 аймгийг эрхэндээ оруулж, хамаг Монголыг
нэгтгэжээ. Монгол ноёд 1206 онд Онон мөрний эхэнд ноёдын Их хуралдай хуралдаж,
Их Монгол улсыг байгуулан Тэмүжинг Чингис
хаан цолонд өргөмжлөв. Тэр үед Тэмүжин 45 настай байлаа.
Их Монгол Улсын засаг захиргааны зохион байгуулалт
Чингис
хааны “Алтан ураг” бүх “Эсгий туурагтан”-ны толгойлогч болж, бүх улсаа Хүннү нарын адилаар гурван хэсэгт
хувааж, баруун түмэн нь Алтайн орчмын нутаг захирагч Боорчи , зүүн түмэн нь Хянганы нуруу захриагч
Мухулай, төв хэсгийг Наяа нар тус тус захирч байжээ. Гол түмэн нь зүүн гарын
түмэн байсныг сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ. Энэ гурван түмэн нь их хаан
Чингисийн захиргаанд хамаарагдана. Цэргийг түмт, мянгат, зуут, аравт болгон
хуваана. Зарим мянгатын ноён есөн
удаагийн ялаас хэлтрэх, их хааны өргөөнд дуртай цагтаа бараалхах, дархалсан
тусгай газар эзэмших, олзоо хэнтэй ч хуваалцахгүй авах зэрэг эрхтэй байжээ.Хишигтэн
цэрэг нь хааны бие, өргөө ордыг байнга хамгаалдаг торгон цэрэг юм. Хишигтэн
цэргийг түмт, мянгатын ноёд, зуут, аравтын дарга нарын хөвгүүдээс сонгон авдаг.
Хүн амыг ноёд, язгууртаны буюу алтан ургийн, жирийн иргэд
хэмээн хуваадаг байлаа. Их Монгол улсын
өмч нь газар. Газар эзэмшил нь гурван хэсэгт хуваагдана.
1-р хэсэг: Улсын буюу мянгатын газар-нийтээрээ ашиглан
ирсэн газар нутаг хамаарна.
2-р хэсэг: Дархалсан газар-үе улиран суух газар нутаг.
Оршин суугчид нь улсын албан үүргээс хэлтэрсэн, зөвхөн харъяатан эзэндээ алба
татвар төлдөг.
3-р хэсэг: Соёрхолын газар-Төрөл төрөгсөдөө эзлэн
захирсан суурьшмал газар нутаг, хот тариалангийн газрыг татвар авч байхаар үүрд
өмч болгосон газар нутаг хамаарна.
Их Монгол улсын “Их засаг хууль”
Монгол
улсын анхны бичмэл хууль “Их яса” буюу “Чингисийн их засаг” хэмээх хуулийг
баталсан нь тухай тэр үеийн Европ, Азийн эрдэмтэд тэмдгэлсэн байдаг. Арабын
түүхч Жувейни 1260 онд хэвлүүлсэн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” гэдэг
нэрээр алдартай бүтээлдээ “Их засаг” хуулийн талаар бичсэн. Хуулинд хаан
өрнөмжлөх ёс, гадаад олон улстай харилцах журам, улсын их хуралдай, ард иргэний
алба үүрэг, цэрэг, дайн, гэр бүл, алба татвар, гэр бүл, өвлөх эрхийн хууль
зэрэг олон хуулиуд багтаж байжээ.
0 comments:
Post a Comment