Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Sunday, May 11, 2014

Юан гүрэн

Чингис хааны хан хөвгүүдийн байгуулсан улсуудыг Монголын эзэнт гүрний үе гэж нэрийддэг.
Монголын Юан улс
Мөнх хаан 1259 онд байлдаж яваад таалал төгссөн нь хаан ширээний төлөөх тэмцэл өрнөхөд хүрэв. Мөнх хааныг таалал төгсөний алтан ургийн зарим ноёд Хархорумд хуралдай зарлан, Аригбөхийг хаанд өргөмжлөв. Гэтэл Хубилай 1260 онд Кайпин хотноо биеэ хаанд өргөмжлөв. Ингээд Хубилай дүү Аригбөхтэйгээ(Чингис хааны отгон хүү Тулуйн хүүхдүүд) хаан ширээ булаалцалдан байлдан ялж, 1264 оноос Их Монгол улсын хаан сууж, оны цолыг Жи-Юан гэж нэрлэжээ. 1267 оноос Бээжингийн зүүн хойно шинэ хот бариулж Ханбалиг(хааны хот) буюу Дайду(Их нийслэл) хэмээн нэрлээд, 1271оноос улсын нэрийг Юан хэмээжээ. Дайду хот нь 11-г хаалгатай, хааны ордноос гадна одон судлах төв, сүм дуган зэрэг байгууламжтай.Хуучин нислэл Хархорумыг “Давааны арын Монгол”, “Хархорум муж” гэж нэрлэсэн байна. Хубилай Хятад түшмэдийн нөлөөнд орж улмаар Алтан ордны улс, Цагадайн улс, Өгөдэйн хаант улсууд ерөнхийдөө бие даасан байдалтай оршин тогтнож байлаа. Хубилай 1261-1271 он хүртэл11 жил Монголын эзэнт гүрнийг жолоодов.

Юан улсын засаг захиргааны зохион байгуулалт
Эзэнт гүрний төрийн бүх хэргийг Хубилай хааны мэдэлд төвлөрч байв. Мөн Юан улс нь Алтан ордны улс, Ил хаад, Цагадайн улсыг захирч байжээ. Юан улс гурван үндсэн яамтай бөгөөд төрийн дээд байгуулга нь Жүн шү шэн хэмээх дотоод бичгийн яам юм. Энэ яам дотроо түшмэлийн, сангийн, ёслолын яам,цэргийн, шүүх, үйлдвэрлэх зургаан яамтай.  Нууц бүлгийн яам нь цэрэг, гадаад харилцааны хоёр яамтай. Дэвшүүлэх, бууруулах яам нь түшмэлийг томилох, хянах үүрэгтэй. Хубилайгаас Тогоонтөмөр хүртлэх Монгол хаад нь 1368 он хүртэл хаан суусан.


0 comments:

Post a Comment