Монголд XIV-XVII зууны үед улс төрийн бутрал явагдаж, 300 гаруй жил үргэжилжээ. Тэр үед Монголчууд дорно дахин Хянганы нуруунаас өрнө зүгт Тэнгэр уул, умар зүг Эрчис, Енисейн өмнө зүг Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам газар нутагтаа төвлөрөн суув. 1368-1634 он хүртэл улсын төрийг 22 хаан барьсанаас энэ үеийг "Улс төрийн бутралын үе буюу Бага хаадын үе" гэж нэрлэдэг болжээ. Монголчууд улс төрийн бутралын үед Баруун, Зүүн гэж үндсэн хоёр хэсэгт хуваагдаж, Зүүн Монгол дотроо ар, өвөр Монгол хэсэгт хуваагдав. Зүүн Монголын 13 отгийн өврийн 5...