Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Friday, May 16, 2014

Буган хөшөө

Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэн чухал дурсгал бол буган хөшөө юм.Эрдамтэд буган хөшөөг гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн урт талын оройн хэсэгт нар,сар хоёроос гурван ташуу зураас, хүний нүүр бүхий дүрстэй,бугыг загварчилан дүрсэлсэн хөшөө гэж үздэг. Хөшөөний дундаж өндөр 1-4м, 20-40 см зузаан, 30-80 см өргөнтэй байдаг.Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 орчим буган хөшөө олдоод байгаагийн 550 орчим нь Монгол нутагт байна. Мөн Өвөр Байгаль нуураас 20 гаруй, Саян Алтайгаас 20, Уулын Алтайгаас 60, Казакстан, Дундад Азиас 20 орчим, Украин, Эльба гол хүртэл нийт 10 гаруй буган хөшөө олджээ. Эрдэмтэд буган хөшөөг хэлбэр төрхийн хувьд гурван төрөлд хуваан авч үздэг. 1. Монгол-Өвөр байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө-Манай орны Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт олдоод байгаа. 2. Саян-Алтай амьтдын бодит буган чулуу хөшөө-Энэ төрлийн хөшөө баруун аймгууд буюу Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймагт байдаг. 3.Евро-Азийэ амьтны дүрсгүй буган хөшөө-Буга болон амьтны дүрсгүй харин нар,сар, зэр зэвгийг дүрсэлсэн хөшөө. Монголын баруун аймгууд мөн Оросын Алтай, Дундад Ази, Дорнод Европ хүртэл цөөн тоотой тархсан байдаг.
Буга нь Төв Азийн нутагт ихээхэн тахин шүтэж, хүндэтгэж ирсэн учир чулуунаа үй олноор нь урлан сийлсэн бололтой.

0 comments:

Post a Comment