Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Friday, May 16, 2014

Татарын ханлиг

Татарууд бол Дунху(Зүүн ху)нараас гаралтай. Рашид-ад Диний "Судрын чуулган" зохиолдоо татаруудыг "Долоон түмэн өрхтэй" хэмээн бичээд "Tituqliut" гэж тэмдгэлсэн байдаг. X зуунаас хятад сурвалжид татарыг Зу-бу аймгийн холбоо, Зу-бу улс гэж тэмдгэлсэн байна. МНТ-нд цгаан татар, алчи татар, дутаут татар, алухай татар, айуриут, буйруут хэмээн зургаан татарын нэр байдаг. Татар аймгуудын дунд тутукулиут гэдэг аймаг хамгийн нэр хүндтэй байлаа. 1162 оноос өмнөхөн Хамаг Монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь татарууд түүнийг гэндүүлэн барьж, мөн Алтан улсад хүргүүлж, модон илжигт хадуулсан.Хэрэйд, Найман аймаг шиг нэгдмэл болж, чадалгүй тарсан түүхтэй.1202 онд Чингис хааны мэдэлд оржээ.
Эх сурвалж: Монголын түүх  I-р боть

0 comments:

Post a Comment