1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийг эзлэн авахдаа
Тоорилын дүү Жаха Хамбугийн бага охин Сорхугтани бэхийг отгон хүү Тулуйдаа
хатан болгон өгчээ. Сорхугтани бэхийн Христийн шашин шүтдэг
байсан бөгөөд бүх шашин их хүндэтгэлтэй ханддаг байлаа. 1216 онд Чингис
хааны зарлигаар Хөх Төрөмэс буюу Хөх хана гэдэг газар Чингис ухааны хүрээ их
сургуулийг байгуулж, Долоодой мэргэн, Чуу мэргэн, Тататунга зэрэг мэргэдийг
багш болгон залсан түүхтэй ажээ. “Хөх Монголын Тулуйг 38 насандаа тэнгэрт
халихад хатан Сорхугтани бэхийг
Өгөдэйн хүү Гүюг ивээлдээ авахыг хүсэхэд хатан ёсыг бодож, хан хөвгүүдийнхээ
ирээлүйн төлөө татгалзсан хариуг элчээр илгээн, үр хүүхдүүддээ номын сургаалыг
айлтган журамт бүсгүйн ёсыг дагасан түүхтэй. Түүний хөвгүүд хожим нь их хаадын
үргэжилэл болсон.
1225-1252 он хүртэл үндсэндээ 27 жил Сорхугтани хатан
Мөнх хааныг удирдан, их хуралдайг тэргүүлж иржээ. Түүнийг их гүрний ухаан төгс
бэхи хэмээн Чинги хаан ихэд хүндэтгэн, Бөртэ үжин бусад бэр охидоос илүү ихээр
тэтгэн урамшуулдаг байсан тухай сурвалж бичигт дурдсан байдаг. Мөнх -их
Монголын улсын их хаан, Хубилай- Юан гүрнийг үндэслэгч, Хүлэгү-Ил хаант улсын
хаан, уугуул эх нутгаа эзлэн суусан –Аригбөх нарыг гарын ганзаганд,хөлийн дөрөөнд хүргэж, хан
хөвгүүдээрээ дамжуулан улс гэрийг засах, дотоод хэргийг шийдвэрлэж, хатан
ухааныхаа хэргийг гүйцэтгэж иржээ.
Эх сурвалж: Б.Сарантуяа "Сорхугтани бэхи" роман
Эх сурвалж: Б.Сарантуяа "Сорхугтани бэхи" роман
0 comments:
Post a Comment