Манж Өвөр Монголыг 1636 онд бүрэн эрхшээлдээ оруулаад, дараагийн эзлэх алхмаа Халх Монголын зүг хандуулав. Халхыг Түшээт хан Гомбодорж, сэцэн хан Шолой, засагт хан Субадай нар захирч байжээ. Лигдэн хаан, Халхын ноёд нар Манжийн төрийн талаар нэгдмэл бодолтой байсангүй. Халхын ноёд дундаас Лигдэн хааны Манжийн эсрэг тэмцлийг Цогт хунтайж(1581-1637) дэмжиж байлаа. XVIII зууны II хасгаас Халхын дотоод байдал улам хурцдав. Энэ нь Манжийн хувьд тун тааламжтай зүйл болж, 1688 оны 9-н сард Ар Элстэй гэдэг газар болсон чуулганаар Халхын асуудлаар хуралдаж улмаар Манж Чин улсыг түшин дагах шийдвэр гаргав. Манжийн Энх-Амгалан хаан 1691оны 5сард Долнуурт Халхын 550-иад ноёд, Өвөр Монголын 49 хошууны нөлөө бүхий ноёдыг оролцуулан чуулган зохион байгууллаа. Уг чуулганаар Халх Монголчууд Манжийн эрхшээлд оржээ.
Манжийг эсэргүүцсэн Монголчуудын тэмцэл
1755 онд Зүүн гарын хаант улс Манж Чин улсад эзлэгдсэнээр Монголын тусгаар тогтнол бүр мөсөн алагдав. Ойрадын Амарсанаа, Халхын(Хотгойдын) Чингүнжав нар Монголчуудыг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхийг уриалан, 1755-1758 онуудад Манжийн эсрэг тэмцэв. 1755оны 9 сарын 24-нд Амарсанаа шадар 300 цэргээ удирдан, Өрөнгө голд ирээд бослого гаргажээ. 1756 оны 6сарын үед Манжийн их цэрэгт тушаал хүлээн үүрэг гүйцэтгэж байсан Хотгойдын шадар ван Чингүнжав дайны талбарыг орхин бослого эхлүүлэв. Мөн энэ оны 11 сард хэдэн мянган цэрэг Чингүнжавын өрнүүлсэн зэвсэгт бослогыг дарах зориолгоор дайрав. Манжийн их цэрэгт цохигдон Орос руу зугжээ. 1757 оны эхээр Чингүнжав Манжийн цэрэгт баригдав. Түүнийг гэр бүлийхэн хамт 1757 оны 3 сарын 11нд хэрцгийгээр цаазласан байна_ 1757 оны 6 сарын 30-нд Шарбэл гэдэг газар Амарсанаа болон Манжийн их цэргийн жанжин Халхын Цэнгүнжав нарын хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Амарсанаа цөөн цэргийн хамтаар ЗХУ-руу зугтан оджээ. Амарсанаа, Чингүнжав нар Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайхран, тууштай тэмцсэн баатарлаг цэргийн жанжид билээ.
Эх сурвалж: Монголын түүх I-р боть
Эх сурвалж: Монголын түүх I-р боть
0 comments:
Post a Comment