Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Sunday, May 11, 2014

Галдан Бошгит


Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон мэндэлжээ.Тэрээр 7 настайдаа Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавилан суух болжээ. Галдан Төвдөд 20 жил шавилан сууж шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн нэгэн байжээ. Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнө Монголчууд Тэнгэрээ шүтлэгтай байлаа. Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт хөнөөгджээ.Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг хатан болгож, тархай бутархай байсан баруун Монголыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулж хаан нь болсон билээ. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй хамаг Монголыг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа.Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн Манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон хэмээн Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв. Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ. Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж: "Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий. Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлсэн домогтой.Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн Манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон хэмээн Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв. Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.

0 comments:

Post a Comment