Монголд XIV-XVII зууны үед улс төрийн бутрал явагдаж, 300 гаруй жил үргэжилжээ. Тэр үед Монголчууд дорно дахин Хянганы нуруунаас өрнө зүгт Тэнгэр уул, умар зүг Эрчис, Енисейн өмнө зүг Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам газар нутагтаа төвлөрөн суув. 1368-1634 он хүртэл улсын төрийг 22 хаан барьсанаас энэ үеийг "Улс төрийн бутралын үе буюу Бага хаадын үе" гэж нэрлэдэг болжээ. Монголчууд улс төрийн бутралын үед Баруун, Зүүн гэж үндсэн хоёр хэсэгт хуваагдаж, Зүүн Монгол дотроо ар, өвөр Монгол хэсэгт хуваагдав. Зүүн Монголын 13 отгийн өврийн 5 отог нь бие даах болсноор Өвөрмонгол, арын 7 отог Халх Монгол хэмээн нэрлэх боллоо. XV зууны үеэс хувийн өмч, хамжлага болох отог ба түмэн хэмээх зохион байгуулалтанд оржээ. Энэ үед цэргийн чухал явдлуудыг Тогоон тайш, хүү Эсэн тайш нар удирдан шийдэж байв. 1454 онд Эсэн тайш бүх Монголын "Их хаан"-аар өөрийгөө өргөмжилөв. Монгол нутагт Ойрадын хүчирхэг улс тогтож, "Дөчин дөрвөн хоёр" нэгдэх байдалтай боловч 1455 онд дотоодын дайн самуун болж, Эсэн тайш алагджээ.
Тайш хэмээх цолыг Чингис хааны бус угсааныханд олгодог цол юм.
Нэгдмэл байдал түр сэргэв
Мандухай сэцэн хатан 1466 онд Батмөнхийг (1466-1517) долоон настай байхад алтан ургийн зарим ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд залав.Энэ үеийн сурвалж бичигт "Гар газар, хөл хөсөр" тайван байсан үе хэмээн тэмдэглэдэг. Батмөнх даян хаан хан хөвгүүддээ эзэмшил нутаг хувааж өгснөөр түүний ач нарын үеэс Халх дотроо Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан хэмээн гурван аймаг, долоон хошуу болон хуваагджээ.
Монголын улс төрийн нэгдлийг сэргээх оролдлого хийсэн хүн бол Түмэн засагт хаан(1558-1593).Баруун, зүүн ноёдыг оролцуулан "Төв засгийн газрыг" байгуулсан байна. Түүний гол зорилго нь баруун, зүүн Монголыг нэгтгэх байв. Үүнээс үүдэн засагт хаан хэмээн алдаршжээ.
0 comments:
Post a Comment