Сандагдоржийн Магсаржав 1878онд хуучинаар Сайн ноён хан аймаг одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт мэндэлжээ. Тэрээр 11н насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25н нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлай баатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон, Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ.Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. Чингис хааны удмын сурвалжит цэргийн жажин юм. 1919 онд Хятадын бяцхан Сюй Шү Жан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ.1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Д.Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.Түүнийг 1922 онд ЗХУ-ын засгийн газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна.
1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит сургууль болгосон байна.
0 comments:
Post a Comment