Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Tuesday, May 27, 2014

Ю.Цэдэнбал



Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) 11 хүүхэдтэй Дөрвөд айлын тав дахь нь болон мэндэлжээ. 1925 онд шинээр байгуулагдсан Улаангомын дунд сургуульд элсэн орж 1929 онд төгсөөд Эрхүүд суралцахаар явжээ. Тэрээр Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй дүүргэж Санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.1938 онд Монголдоо ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэх болжээ.1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ хугацаанд Улс төрийн товчооны гишүүн, 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барсны дараа БНМАУ-ын ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашжээ.Тэрээр Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсад Монголын нэр хүндийг дээшлүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан нэгэн билээ.

Ю.Цэдэнбалыг төр барьж байсан 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч, спорт, соёл урлагаараа дэлхийд танигдаж,Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болсон билээ.
1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол Монгол улс 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн байлаа.

Хятад-ЗХУ-ын харилцаа муудахад Цэдэнбал ЗХУ-ын талыг баримталж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс муудав. Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу бодлого баримтлаж байснаараа дэлхийн улс орнуудад нэр хүндтэй байлаа.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
 (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 20нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн нэг байжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. Ю.Цэдэнбал БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал цол хүртжээ.

0 comments:

Post a Comment