Хүрэл төмөр зэвсгийн үеэс 24 аймгийг нэгтгэн
Түмэн шаньюйгийн хүү Модун хаан болж, бүх аймгийг нэгтгэн захирч МЭӨ 209 онд
Хүннү гүрнийг байгуулсан. Хүннүгийн нийслэл Луу хот нь Монголын орны
төв хэсэг Хангайн нуруу, Орхоны хөндийд буюу Хархорум хотын ойролцоо байрлаж
байжээ. МЭӨ 318 онд Хятадын сурвалжидтэмдэглэн ирсэн. ОХУ-ын эрдмэтэн судлаачид
“ Хүннү нар бол Монголчууд” хэмээн үздэг. Дүнхү аймгийн холбооны зонхилогч
Модунд элч илгээж Түмэн шаньюйн хэрэглэж байсан, өдөрт мянган ли газар давхиж
чаддаг хурдан хүлэг морийг авахыг хүсэв. Хэсэг хугацаа
өнгөрсний дараа Модунд дахиж элч илгээж, хатнуудынхаа аль нэгийг найр тавьж
өгмүү хэмээн өдөөн хатгажээ. Шаньюйн зөвлөхүүд маш хилэгнэж, Дүнхү нар хэрээс
хэтэрч байна, шууд дайрн зарлавал зохино хэмээн зөвлөжээ. Модун Хүннү улсын
хүчин чадал жигдэрч, дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзээд, хайртай
хатнаа Дүнхү нарт бэлэг илгээв. Хүннүгийн нутгийн өмнөд хязгаарын цөл говийн
хужир марз болсон газрыг Дүнхү нар өөрийн эзэмшил газар болгон өгөхийг хүсэж,
элч илгээв. Модун шаньюй маш их хилэгнэж, “Газар бол улсын үндэс суурь мөн
билээ. Түүнийг бусдад өгч яаж болох билээ?” гээд Дүнхү нарыг санаандгүй байхад
нь довтлон дайрчээ. Модун шаньюй 35 жил төрийн эрхийг удирдан жолоодож, МЭӨ 174
онд нас нөгчив.
Байгаль нуруунаас Цагаан хэрэм, Хянганы
нуруунаас зүүн тйим Солонгосын хойг хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн
оршин тогтнож, хамгийн хүчирхэг анхны төрт улс болсон.
Хүннүгийн хүн амын үндсэн хэсэг нь
монгол удмыхан бөгөөд Манж, Түрэг зэрэг бусад угсааны аймгууд харъяалагдаж
байв. Хүннүгийн жирийн иргэдийн болон язгууртны булш 50 орчим газраас 3000
гаруй олдсон байдаг. Төр улс байгуулагдсаны дараа бүх зүйл нийтийн өмчийн
байдалтай болсон. Нийгмийн байгууллын үндсэн суурь нь билчээрийн газар, мал
сүрэг байжээ.
Хүннүгийн засаг захиргаа
Хүннү гүрний үеэс түшмэл цол нэмэгдсэн түүхтэй.
Газар нутгаа үндсэн гурван хэсэгт хуваадаг. Төв хэсгийг шаньюй, баруун, зүүн
хэсгийг ван захирдаг байжээ. Хааны ор залгах хүү зүүн сэцэн ван болдог
уламжилалтай. 4-н эвэрт ван(баруун зүүн сэцэн ван, зүүн баруун сэцэн ван), 6-н
эвэрт ван (зүүн баруун дунху, зүүн баруун их жанжин, зүүн баруун дүвээ) зэрэг
цолтой. Эвэрт ван цол нь том албан тушаалтанууд малгайдаа эвэр зүүдэг. Үүнийг
судлаачид тотем буюу амьтан шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг. 24-н аймгийн
дарга нарыг түмтийн дарга гэж нэрлэдэг. Түмт тус бүр 1000, 100, 10-т болон
хуваана. Энэ засаг захиргааны хувирлалт XIII-зуун хүртэл үргэжилсэн.
Аж ахуй, нийгмийн зохион
байгуулалт
Хүннү гүрэн нь овог аймгийн байгуулал бүрэн
задраагүй байх үед анги давхраа байгаагүй. Хүн амын тоо хэд байсан нь
тодорхойгүй боловч зарим эрдэмтэд 3-4 зуун мянгаас хэтрээгүй гэж үздэг. Эдийн
засгийн гол салбар нь нүүдлийн мал аж ахуй байсан, тэхдээ бүс нутаг бүхэнд
ялгаатай байжээ. Ар Монголын нутагт адуу, хонь, ямаа, үхэр, тэмээ таван хошуу
мал маллаж, говийн өмнөх хэсгээр Өвөр Монголын нутагт таван хошуу малаас гадна
илжиг, луус байсан байна. Мал ба ангийн махыг чанаж, хайрч иддэг бөгөөд гурил,
будаатай хольж зооглодог байсан талаар сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг.
Хятадын түүхч Сыма Цянь Хүннүгийн малын тухай: “Тэдний малын олонхи нь адуу,
үхэр, хонь, ямаа юм. Этгээд мал гэвэл тэмээ, сарлаг, илжиг, луус, таоси.”
хэмээн бичжээ. Хятад сурвалжуудын дотор Хүннүгийн тариалангийн тухай “Будаа нь
ургасан ургаагүй царцаа хорхойд идүүлчихсэн гэх зэргээр дурьдсан байна”. Тэр нь
хүйтэн үед ургадаг “Амуу” будаа гэж олон судлаачид үздэг.
Алба татвар ба хууль цааз
Татвар
бол төрийн оршин нэг үндэс болмой. Хятадын Хан, Цин, Вэй зэрэг улсууд Хүннүд
жил бүр татвар өгч, зарим үед Хүннүчүүд алба өгдөг байжээ. Хан улс 50 жилийн
турш алба татвар өгч, шаазан эдлэл, торго зэргээр гувчуур өгдөг байсныг сурвалж
бичигт тэмдгэлжээ. Хүн ардыг эмх журамтай, нарийн зохион байгуулалтай байлгах
зорилгоор хэв хуулийг хэрэгжүүлдэг байсан. Онц ноцтой хэрэг үйлдвэл цаазаар
авах, хөнгөн хэрэгтэнг төмөр болон ваарны үйлдвэрт ажиллуулдаг, хар гэрт 10
хоног байлгах үүнээс илүү хоног хар гэрт байлгаж болохгүй гэсэн заалтууд байдаг
байна.
Хүннү гүрэн задран
хуваагдсан нь
МЭ 48оны үед өмнөд,
хойд Хүннү гэж хуваагдсан байна. Хойд Хүннү нь бие даасан Хүннү улс болж,
Нанхиад түших болсон өмнөд Хүннүчүүд уусч харьшилж алга болжээ.
Хүннүгийн үеийн соёл
Хүннү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс
гүрэн байв. Тэнгэрийн хүү хэмээн шаньюй хаан өглөө ургах наранд, орой саранд
мөргөдөг ажээ. Билгийн улирлын нэгдүгээр сар буюу цагаан сарын үеэс ихэс
дээдэс, аймгийн зонхилогч нар Луу хот дахь шаньюйн өргөөнд цуглаж, мөргөл
үйлдэн, төрийн бодлого ярилцдаг уламжилалтай байжээ. Хүннү нар арамей нарын
бичгийг өөрийн хэл ярианд нэн тохируулан руни бичигийг хэрэглэж байв. Цаг тооны
хувьд 365 хоног, дөрвөн улирал, 12 сартай бөгөөд эрийн гурван наадам, цагаан
сарын баярыг өргөн дэлгэр тэмдгэлдэг байсан тухай эртний сурвалжид тэмдгэлэн үлдээсэн
байдаг.
Хүннүгийн хэл хуур (Төв аймгийн Алтанбулаг сум,
Морин толгой)
Хүннүгийн үеийн ширдэг (Төв аймгийн Батсүмбэр сум, Ноён уул)